2017/10/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B32
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-2°
02:00
S32
-2°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°
05:00
S32
-4°
06:00
S32
-5°
07:00
S32
-6°
08:00
S32
-4°
09:00
S32
-1°
10:00
S32

ФОТО: Японы гэрэл зурагчдын бүтээл Монголд дэлгэгдлээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар энэ онд тохиож буй Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Японы гэрэл зурагчид Монголд” фото зургийн үзэсгэлэн өчигдөр (2017.10.11) Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д нээлтээ хийлээ.  Үзэсгэлэн долоо хоног үргэлжилэн гарна.

Үзэсгэлэнд Японы Гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдэж байгаа юм. Тухайлбал, 1997 оноос хойш Монголын тал нутаг, говь хангайг туулж фото зураг авч, хоёр улсын гэрэл зурагчдыг холбох томоохон гүүр болж яваа Японы алдартай гэрэл зурагчин Шимизү Тецүро тэргүүтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд Япон орон, байгаль, уламжлалт соёл, үндэсний хэв маяг, нийгэм хүмүүсийн гэрэл зургууд тавигджээ. 

Үзэсгэлэнд МГЗНХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, сумогийн их аварга Д.Дагвадорж, Японы Гэрэл зургийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Охира Ютака нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард Японы Гэрэл зургийн нийгэмлэгийн уламжлалт “Азийн гэрэл зурагчин" арга хэмжээний хүрээнд Монголын 17 гэрэл зурагчин Токиод уригдан дэлхийд алдартай "Canon", "Sony", "Nikon", "Place M" галерейд үзэсгэлэнгээ гаргаад ирсэн. Зөвхөн "Place M" галерейд үзэсгэлэн гаргахын тулд мэргэжлийн фоточид хөлсөнд нь 110 мянга, мини цомогоо дэлгэхийн тулд 38 мянган иен төлдөг. Японы гэрэл зурагчдад ч ховор олддог эдгээр галерейд бүтээлээ дэлгэнэ гэдэг гэрэл зурагчдын хувьд нэр хүндийн баталгаа, алдаж болохгүй алтан боломж. Энэ үеэр япончууд монголын гэрэл зурагчдын ур чадварыг стандартаас илүү хэмээн үнэлж байсан бол энэ удаа өөрсдөө тал нутгийн Монголд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгээд байна. 

Түүнчлэн 1983 оноос эхлэн Монголын гэрэл зургаар дагнан ажиллаж, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэм гуайн бүтээлүүд дээр ажилласан Японы нэрт гэрэл зурагчин Сүгияма Терүзо аравдугаар сарын 13-нд Занабазарын музейд бие даасан үзэсгэлэн нээгдэх аж.  

Үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn  

x