Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн босс Англи хэл сурахаас Програмчлалын хэл сурах нь илүү хэрэгтэй гэжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн тэргүүлэгч технологийн компани Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк өнөөдрийн залуу үеийнхэнд сурах ёстой хамгийн чухал хэл бол програмчлалын хэл юм гэж хэлжээ.

Энэ долоо хоногт Францад зочилж байгаа Күк тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан бөгөөд өчигдөр Konbini сувагт ярилцлага өгсөн юм.

Ярилцлагын үеэр Күк “Хэрвээ би өнөөдөр 10 настай Франц хүүхэд байсан бол Англи хэлний оронд Програмчлалын хэл сурахыг илүүд үзэх байсан. Гэхдээ би Англи хэлийг битгий сур гэж хэлээгүй, харин програмын хэл сурснаар дэлхийн 7 тэрбум хүнтэй харилцах хэлтэй болно гэдгийг онцолж байгаа юм. Миний бодлоор програмын код бичих ур чадварыг манай дэлхийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд заадаг болох хэрэгтэй байна” гэжээ.

Мөн програмчилж сурснаар танин мэдэх, шинийг санаачлах чадварыг олж авах ач холбогдолтой гээд “Энэ бол зөвхөн компьютерийн мэргэжилтнүүдэд зориулагдсан ур чадвар биш. Бүтээлч чадварыг нэн тэргүүнд хөгжүүлдэг. Технологи бол ердөө суурь нь юм” гэж тайлбарласан байна.

Францад зочлохдоо Күк өөрийн компанийн програмчлалын хэл болох Swift-ийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнүүдэд оролцож байгаа юм. Үнэхээр өнөө цагт програмчлах ур чадвар нь бүх нийтийн боловсролын нэг хэсэг болох шаардлага тулгарч байгаа. Мэргэжилтнүүдийн хэрэгцээ ч зах зээлд хамгийн өндөр байгаа юм. Тухайлбал 2015 оны байдлаар АНУ-д компьютерийн мэргэжлээр 59,581 хүн төгссөн бол энэ салбарын нээлттэй ажлын байрны тоо 527,169 буюу бараг 10 дахин илүү байжээ.

 

Эх сурвалж: Quartz