Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдоод бүтэн долоо хоногийг ардаа үдлээ. Гэвч кабинетаа бүрдүүлэх гэж дуншсан хэвээр. Уг нь өчигдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах зарим сайдынхаа нэрийг бататгаж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр танилцууллаа.
Тэдгээрт
Харин Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад хэнийг томилохоо тохирч амжаагүй байгаа ажээ.
Уг нь Шадар сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулахаар УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс санал болгосон. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр татгалзсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр тайлбар хийх бөгөөд өөрөө бол “Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог” гэдэг хариултыг өгөөд байна.
Зарим таамгаар бол Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ё.Баатарбилэг хоёрын хэн нэгийг, Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг “сойх” тухай яригдсаар байгаа.
Юутай ч У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж ажилдаа яаралтай орохгүй бол Байнгын хороодын бүхий л хуралдаан завсарлаж, үндсэндээ төрийн ажил гацаанд орчхоод байгаа. Хэрвээ өнөөдөр МАН-ын бүлэг үлдсэн гурван сайдын нэрээ тодруулчихвал өргөн барьж, засгийн “замыг шулуутгах” ажээ.
Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх олон улсын бага хурал 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Женев хотноо эхэллээ. Бага хурлын зорилго олон улсын хөрөнгө оруулалтын бодлогыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэх үйл явц, олсон ололт, авсан сургамж болон шинэчлэлийн 2 дахь үе шатанд анхаарах асуудлууд, хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг хэлэлцэхэд оршиж байна.