Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ дэлхийн аваргыг өнжинө

SPS телевиз
2017 оны 10 сарын 11
SPS
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Хойд Америкийн бүсийн тоглолтууд өндөрлөлөө. Тэртээ 1930 онд анх удаа зохиогдсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан АНУ-ын шигшээ баг эл тэмцээнд 1990 оноос хойш тасралтгүй оролцож ирсэн ч энэ удаад урьдчилсан шатнаас хасагдаж том дуулианы эзэд болов.

Эцсийн шатанд тунаж үлдсэн зургаан улсаас есөн тоглолтын дараах байдлаар Мексик 21 оноо, Коста Рика 16, АНУ 12, Панам 10, Гондурас 10, Тринидад ба Тобаго 3 оноотой бичигдэж байв.

Өнөөдөр энэ бүсийн сүүлийн тоглолтууд зэрэг явагдсан бөгөөд АНУ-ын шигшээ баг өрсөлдөөнөөс нэгэнт хасагдаад байсан Тринидад ба Тобагогийн талбайд зочлон 2:1-ээр хожигдож хүнд байдалд орсон.

Харин нөгөө талд Гондурасчууд Мексикийг талбайдаа 3:2-оор, Панамчууд Коста Рикаг 2:1-ээр тус тус хожиж 13 оноотой болсноор хоёул АНУ-ын дээр бичигдлээ.

Эцсийн дүнгээр Панамчууд -1 бөмбөгөөр гуравдугаар байрт бичигдэж түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцохоор болсон бол Гондурасчууд -6 бөмбөгөөр дөрөвт бичигдэж Австралитай нэмэлт тоглолт хийхээр боллоо.

Зураг