Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баасан: Олон улсад байгаа офшор дансыг шалгах төсөв АТГ-т сүүлийн гурван жил байгаагүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 УБТЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын томилгоо явагдсан

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Олон нийтийн зөвлөл есдүгээр сарын 25-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 25 өргөдөл, гомдол хүлээн аваад байна.

УБТЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын томилгоо явагдсан гомдлыг хянан шалгалт дүн шинжилгээний хэлтэст хүргүүлснээр 10 дугаар сарын 02-нд хууль зөрчсөн томилгоог шийдвэрлэсэн байна. 
 
Тухайлбал: 
  • Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар авлигалын хэрэгт холбогдож байсан хүн,
  • Худалдан авах ажиллагааны албаны даргаар залилангийн гэмт хэрэгт ял завшсан хүн,
  • Хөдөлмөрийн харилцааны албаны даргаар хулгайн гэмт хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан хүнийг томилсон байна. 

Үүнийг 10 дугаар сарын 10-ны өдөр шалгаж үзэхэд дээрх хүмүүсээс хоёрыг нь орлогч дарга гэсэн албан тушаал дээр хадгалаад үлдсэн нь тогтоогдлоо.

Мөн ЗТХ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Lexus-570 маркийн машины улсын дугаарыг өөрчлөн алба, амины хэрэгцээнд ашиглаж байгаагаа хэвлэлээр мэдэгдээд байхад АТГ өнөөг хүртэл шалгаж таслан зогсоохгүй байна.

Олон улсад байгаа офшор дансыг шалгах төсөв хөрөнгө АТГ-ын гүйцэтгэх ажилтны албанд сүүлийн гурван жил тасарсан. Тийм учраас олон улсад хөл гараа хүргэж, офшорын эсрэг тэмцэх чадвар алга.

Манай байгууллага бүх ажлаа төрийн хуулийн дагуу албан бичгээр өгч хариугаа албан бичгээр авч байгаа. Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-ын даргын өрөөнд орж чадахгүй байгаа. Оруулах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу өгсөн.

Гэхдээ АТГ-ын дарга бид нарыг өрөөндөө оруулах байх. Хэн ч орж чадахгүй өрөө авлигатай тэмцэхгүй. Мөн олон нийтийн төвийн өрөөнд орж чадахгүй байгаа. Бид асуудал тавьсан" гэлээ.