Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сайдуудын нэр олны анхаарлын төвд байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Гэхдээ одоогоор бүлэг хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна.

 Өчигдрийн хурлаас Засгийн газрын танхимын гишүүдийн нэр албан ёсоор тодрох байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй аж.

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн хурал дээр "Сайд нар төрөөс цалин авахгүй ажилла. Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Х.Баделхан, Н.Цэрэнбат нарыг сайд болгох боломжгүй. Учир нь эдгээр хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй. Иймээс оронд нь өөр хүн дэвшүүл" гэж хэлсэн мэдээлэл байна. 

Урьдчилсан байдлаар дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлэхээр болсон бололтой. /Таамаглал/

  1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан,
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг,
  4. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
  5. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,
  6. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан,
  7. Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат,
  8. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
  9. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
  10. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
  11. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
  12. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд,
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
  14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
  15. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас нэр дэвшигчдэд өөрчлөлт орж, хурлын дараа Засгийн газрын сайдууд хэн хэн болох нь эцсийн байдлаар тодрох бололтой. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд болсноос хойш 14 хоногийн дотор Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрсээ УИХ-д өргөн барих учиртай. 

Хурлаас гарсан шийдвэрийг намын Удирдах Зөвлөлд танилцуулснаар Байнгын хороо гурав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх сайдуудын нэр олны анхаарлын төвд байна.