Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Зүрх өвдөхөд архи уувал сайн гэж ярьдаг. Энэ үнэн үү?

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болоод байна. Дэлхий дээр зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас бардаг байна. Харин Монголд гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж, 10 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчтэй байна гэсэн судалгаа байдаг аж. 

Тиймээс Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнарангаас зөвлөгөө авлаа.

ЗӨВЛӨМЖ

Тамхинаас гарах нь өвчлөлийг бууруулах нэг том алхам

 Дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчинг бууруулах маш том хүчин зүйл. Жингээ хэвийн барих хэрэгтэй. 

Зөв хооллолт маш чухал. Өөх тостой хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэглэж байгаа тосныхоо 100 граммд агуулагдаж байгаа ханаагүй өөхний хэмжээг сайн харж, аль болох бага хэрэглэх хэрэгтэй. 

Зүрх судасны өвчлөл стрессээс маш их шалтгаалдаг.  Аль болох тайван, зөв дэглэмтэй амьдарвал өвчлөл буурна.

Хяналтанд байнга орж байх. Цусны даралт өсөж байгаа эсэхийг цаг тухайд нь хянаж байх хэрэгтэй.
"Хэрэв оффисын ажил хийдэг бол бүх зүйлсээ хол тавьчихвал зүгээр"
 

-Зүрх судасны өвчнөөр өвчлөх хандлага ихсэх боллоо? Энэ юутай холбоотой вэ?

-Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна. 

Зүрх судасны өвчин үүсэхэд олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд насжилт, хүйс, удамшил, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, илүүдэл жин, стресс зэрэг орно. Сүүлийн үед хотжилт ихсэж, нийгэм дэх стресс нэмэгдсэнээр зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий дахинд зүрх судасны шалтгаантай өвчлөл, нас баралт нэмэгдэж байна.

Өдөрт 30 минут дасгал хийх, алхах, шогших нь зөвхөн зүрх гэлтгүй бүх л өвчинд сайн үр нөлөөтэй.

Гэхдээ бид сэргийлж чадвал 80 хувь нь хүнээс өөрөөс нь хамаарах эмгэг.

- Дасгал хөдөлгөөнийг хэр их хийж байх хэрэгтэй вэ? 

-Хамгийн гол нь дасгал хөдөлгөөнийг зорилготойгоор амьдралын хэв маягтаа оруулах хэрэгтэй. Жишээлбэл, гэр лүүгээ орж гарахдаа шатаар алхах нь хөдөлгөөн. Хэрэв оффисын ажил хийдэг бол бүх зүйлсээ ширээгээ тойруулж тавилгүй өөрөөсөө хол тавьчихвал зүгээр, хэрэг гарвал босоод очоод авчихна шүү дээ. Өдөрт 30 минут дасгал хийх, алхах, шогших нь зөвхөн зүрх гэлтгүй бүх л өвчинд сайн үр нөлөөтэй.

-Зүрх өвдөхөд архи уувал сайн гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Архи уух стандарт хэмжээ гэж байдаг. Тухайлбал, долоо хоногт 33 мл пиво, 125 мл вино уух нь стандарт хэмжээ. Стандарт хэмжээгээр уувал хамгаалах нөлөө үзүүлнэ. Харин хэтрүүлэн хэрэглэвэл хор уршигтай буюу эсрэгээрээ зүрхний өвчин үүсгэдэг. 

-Зүрхний шигдээс болохын өмнө ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Зүрхний шигдээс нь зүрхний эмгэгийн маш хүнд хэлбэр. Зүрхийг тэжээдэг титэм судас нарийсч, бөглөрч, тэжээлгүй болж булчингийн хэсэг үхжиж буйг хэлж байгаа юм.

Үүнийг илэрхийлдэг хамгийн гол шинж тэмдэг бол цээжээр өвдөх. Хэрэв цээжээр маш хүчтэй өвдөж, базалж, дарж, хорсож, бачуурах шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Учир нь цаг алдах тусам зүрхний дахин сэргэх боломж минут тутамд буурч байдаг. Зүрхний шигдээсээр өвчлөх хувь бусад зүрхний эмгэгээс өндөр байдаг.

Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх зөвлөмж