Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөр насны охидын эрхийг чухалчилна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг билээ. 

Харин манай улс 2012 оноос эхлэн “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон байна. 

Энэхүү өдрийг 2017 оны хүрээнд өсвөр насны охидод тулгарч буй жендерийн тэгш бус байдлын асуудлыг хөндөн “Охидын хүч чадал: 2030 онд ямар байх вэ” сэдэвтэйгээр зохион байгуулах гэнэ.

Өсвөр насны охидын хөгжил, дэвшил болон үйл ажиллагаанд анхаарлаа хандуулснаар 2030 онд илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлоон бий болгоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Мөн энэ өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  охидын дуу хоолой, хүч чадал авьяас билгийг олон нийтэд тунхаглаж, охидод тулгамдсан асуудалд анхаарал хандуулж шийдэх арга замыг тодорхойлоход уриалсан олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, өсвөр насны охидын авьяас билэг хүч чадал, мэдлэг чадварыг олонд таниулах, охидын бэлгийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах, охидын хүч, охидын манлайлалын чиглэлээр өсвөр насны охидын дунд илтгэлийн тэмцээн зохион байгуулах, өсвөр насны охидод тулгамдсан асуудал буюу үерхэл нөхөрлөл болон хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаар чөлөөт ярилцлага хийх зэрэг ажлыг хийх юм байна.

 

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд залуучуудын газар