Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаа руу танхайрсан Б-г торгохыг болиулж, хорих шийтгэл рүү шилжүүлж байгаа"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын цагдаа руу салаавч гарган танхайрсан Б-д ямар хариуцлага тооцох талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллага зөвшөөрөлгүй тусгай болон дуут гэрлэн дохио хэрэглэж явсан этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 нэгжээр торгож, жолоочийн онооноос нь 3 оноо хасах шийтгэл ногдуулсан.

Тусгай болон дуут гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрлийг нь цуцалсан байгаа. Цагдаагийн байгууллагын албан хаагч жолоочтой харьцаж байхад Б гэдэг этгээд гарч ирээд, гудамж талбайд бусдыг үл хүндэтгэн танхайрсан.

Б-ын танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу арга хэмжээ авна. Энэ шүүх хурал нь болоогүй байгаа.

Өмнөх 250,000 мянгаар торгох арга хэмжээг прокурор хянаад торгож болохгүй гэдэг шийдвэр гаргасан. Тодруулбал цагдаагийн байгууллагын албан хаагч жолоочид шаардлага тавихад Б гарч ирээд олон нийтийн газар танхайрсан байна.

Ийм учраас цагдаагийн байгууллагын албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгохгүй гэсэн эсэргүүцлийг прокуророос шүүхэд өгсөн. Шүүх үүнийг хүлээж аваад торгохыг болиулсан байгаа. 

Дараагийн асуудал нь Б-ын танхайрсан тухайд шүүх хурал болно. Иргэн Б 14 хоногийн хугацаанд шүүхийн гаргасан шийдвэрийг давж заалдахгүй бол дараагийн шатны шүүх хурал болох юм.  Шүүх хурлаар түүнийг 7-30 хоногийн хугацаатай хорих эсэхийг шийднэ. Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хүний гаргасан нэг үйлдэлд нэг л шийтгэл оноодог. Тиймээс Б-г торгох шийтгэлийг болиулж хорих шийтгэл рүү шилжүүлж байгаа" гэлээ.