Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жоел Эмбийд Сиксерс багтай гэрээгээ сунгалаа

SPS телевиз
2017 оны 10 сарын 10
SPS
Зураг зураг

Филадельфи Сиксерс баг залуу төвийн тоглогч Жоел Эмбийдэд тун их итгэл хүлээлгэж байгаа бололтой. Эмбийдийн хувьд бэртэл гэмтлийн асуудалтай ч баг нь түүнд 5 жилийн $148 сая долларын нүсэр гэрээ санал болгож, улмаар тохиролцоонд хүрсэн байна.

Мөн Жоел Эмбийдийн хувийн амжилтаас шалтгаалж дээрх мөнгөн дүн $178 сая доллар хүртэл өсөх боломжтой. Эмбийд бүх НБЭ-ийн багт нэрлэгдэж, улирлын шилдэг хамгаалан тоглогч эсвэл улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн тохиолдолд урамшуулал $30 сая долларыг нэмж авах юм.

Эмбийдийн хувьд НБЭ-ийн карьертаа нийт 31 тоглолт хийсэн ч ийнхүү тоглогч бүрийн хүсдэг нүсэр гэрээг байгуулж чадлаа.

Түүний хувьд өнгөрсөн улирал цөөхөн тоглолтонд оролцсон. Гэсэн ч тэдгээр тоглолтууддаа тун үр ашигтай тоглолт үзүүлж 20.2 оноо, 7.8 самбараас бөмбөг авалт, 2.5 блокийг дунджилсан юм. Одоо бэртэл гэмтлээс хол байж, хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн амжилтыг гаргах л үлдлээ.

Зураг