Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын армид алба хааж буй гадаадын иргэдийг хилийн чанадад илгээхийг Путин зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын армид гэрээгээр алба хааж буй гадаадын иргэдийг хилийн чанадад болох цэргийн ажиллагаанд илгээхийг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зуржээ.

Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах зарлигийг өчигдөр олон нийтэд ил болгосон байна. Хуулинд оруулах өөрчлөлтөд Оросын зэвсэгт хүчинд гэрээгээр алба хааж буй гадаадын иргэдийг “хилийн чанадад Оросын явуулах энхийг сахиулах, терроризмтай тэмцэх ажиллагаануудад илгээх” тухай заасан гэнэ.

Владимир Путин анх 2003 онд гадаадын иргэдийг Оросын армид гэрээгээр алба хаахыг зөвшөөрч байв. Ингэхдээ офицероос доод түвшинд зөвхөн алба хаалгахаар зохицуулсан юм.

Одоогоор гадаадын иргэдийг Сирийн цэргийн ажиллагаанд илгээсэн тухай мэдээлэл албан ёсоор гараагүй байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty