Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомын үйлчилгээ танд улам ОЙРТЛОО

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком копораци үйлчилгээгээ хэрэглэгчдэд илүү ойр болгох зорилгоор үндсэн болон гэрээт салбаруудад хийдэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой Мобиком Агент хэмээх худалдаа, үйлчилгээний цоо шинэ сувгийг үүрэн холбооны салбарт анх удаагаа нэвтрүүлжээ.   

Өмнө нь хэрэглэгчид гэрээт борлуулагчаас зөвхөн нэгж, шинэ дугаар худалдан авах үйлчилгээг авдаг байсан бол одоо дугаар сэргээхээс эхлээд төлбөр төлөх, бэлэн мөнгийг Candy болгох зэрэг олон үйлчилгээг авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 92 Агент салбар нээгдээд байгаа бол хөдөө орон нутагт 348 Агент наймдугаар сарын 29-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж байна.

Мобиком Агентаас та доор дурдсан үйлчилгээнүүдийг найдвартай, шуурхай авах боломжтой юм.

  • Сим карт сэргээх
  • Нэгж борлуулах
  • Урьдчилсан төлбөрт шинэ дугаар
  • Дараа төлбөрт дугаарын төлбөр авах
  • Candy оноог бэлэн мөнгө болгох
  • Бэлэн мөнгийг Candy болго
  • Хэрэглэгчийн бүртгэлийг шинэчлэх

Мобикомын Агент болоод сар гаруй хугацаа өнгөрч буй Б.Цэцэгмаа

“Өмнө нь зөвхөн нэгж борлуулдаг байсан бол агент болсноор би шууд эндээсээ карт цэнэглэж, дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр авч, Олон улсын карт, интернет эрх борлуулж, шинэ дугаар үүсгэж, сим сэргээдэг болсон.

Ялангуяа үйлчлүүлэгчдийн хувьд E-Barimt авдаг болсон учраас тун сэтгэл хангалуун байгаа. Миний хувьд ч Мобикомын Агент болсноор орлого маань өссөн” гэсэн юм.

Цаашид Мобиком корпораци эдгээр Агентуудаар дамжуулан “Дугаарын барьцаа байршуулан багцаа солих, Гар утас төхөөрөмж бэлнээр болон зээлээр борлуулах” зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тооцоогоо бэлнээр, картаар, NFC гээд бүх төрлөөр төлдөг боломжийг бүрдүүлэх аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.