Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сар нэг үе агаар мандалтай байсныг NASA тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

NASA-ийн хийсэн шинэ судалгааны дүнд манай дэлхийн дагуул болох сар нь 3-4 тэрбум жилийн тэртээ дэлхийтэй адил агаар мандалтай байсан нь тогтоогджээ.

Ингэхдээ саран дээрх эртний галт уулсаас оргилсон хий сарны гадаргууг бүрхэж байсан гэнэ. Хэдийгээр уг хий нь сансарт алдагддаг байсан ч галт уулсын ялгаруулах хурд нь илүү байсан тул бүрэн алдагддаггүй байсныг NASA-ийн Маршалл Сансрын Нислэгийн Төв, Хьюстон дахь Сар ба Гарагийн Хүрээлэнгийн судлаачид олж тогтоосон байна.

Дэлхийн агаар мандлын нягтын 2 хувьтай тэнцдэг хэдий ч Ангарагийнхаас хоёр дахин илүү байсан сарны агаар мандал нь 70 сая орчим жил тогтож байгаад сансарт бүрмөсөн алдагдаж үгүй болсон гэнэ.

Судалгааг хийхдээ Аполло хөлгийн багийн дэлхийд авчирсан сарны гадаргын дээжийг ашиглажээ. Саран дээр оргилж байсан галт уулсын магма нь нүүрстөрөгчийн исэл, усны найрлага, хүхэр зэрэг ууршимтгай бодисуудыг агуулдаг байсан нь хийн элементүүд болж байсныг судлаачид тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Time.Com