Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын эхнэрүүд “тэргүүн хатагтай” цолыг булаацалдав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын экс эхнэр Ивана “Good Morning America” хөтөлбөрт оролцохдоо өөрийгөө “тэргүүн хатагтай” гэж нэрлэсэн юм.

Трампын том хүүхдүүд болох Иванка, бага Дональд, Эрик нарын ээж тэрээр саяхан гаргасан “Raising Trump” дурсамж номныхоо тухай танилцуулсан байна. Ивана хатагтай Цагаан ордон руу дуртай үедээ залгах боломжтой байдаг хэдий ч Меланиад хардах сэтгэл төрүүлэхгүйн тулд энэ боломжоо төдийлөн ашиглаж чаддаггүйгээ энэ үеэр сайрхан ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Би бол Трампын анхны эхнэр. Энэ утгаараа би тэргүүн хатагтай юм” гэсэн байна.

Харин АНУ-ын тэргүүн хатагтайн албаныхан Иванагийн үгийг таатай хүлээж авсангүй, хариу мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Хатагтай Трамп Цагаан ордонд ерөнхийлөгч болон хүү Бэроны хамт амьдарч байгаа. Тэр нийслэл Вашингтонд АНУ-ын Тэргүүн хатагтай хэмээн өргөмжлөгдөж байна. Тэр энэ нэр алдраа ном зарахад биш, хүүхдүүдэд туслахад зориулж байгаа юм” гээд “Экс эхнэрийн мэдэгдэл ямар ч утгагүй, харамсалтай нь зөвхөн анхаарал татах, дуулиан тарих зорилготой нь илт байна” гэжээ.

Ивана Трамп нь одоо 68 настай, одоогийн Чех улсад төрсөн хүн юм. Тэрээр 1977-1992 онд Дональд Трампын анхны эхнэр байжээ.

 

Эх сурвалж: Time.Com