Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

10 улсын төрийн тэргүүн Владимир Путинд утсаар төрсөн өдрийн мэнд хүргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 7-ны Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр тохиосон юм. Энэ жил түүний нас сүүдэр 65 хүрч байгаа ажээ.

Путины төрсөн өдрөөр нийтдээ 10 улсын төрийн тэргүүн утсаар төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Эдгээр 10 улсын төрийн тэргүүн нь:

  • Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
  • Армений ерөнхийлөгч Серж Саргсян
  • Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев
  • Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев
  • Киргизистаны ерөнхийлөгч Алмазбек Атамбаев
  • Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзияев
  • Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон
  • Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко
  • Финландын ерөнхийлөгч Саули Ниинистё
  • Сербийн ерөнхийлөгч Александр Вучич

Мөн Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах утсаар төрсөн өдрийн мэндчилгээ хүргэжээ.

 

Эх сурвалж: Kremlin.Ru