Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын арми сэлфиг хориглохоор бэлдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Удахгүй Оросын цэргийн алба хаагчид сэлфи хийвэл шийтгүүлдэг болох гэж байна.

Ийм хуулийн төслийг ОХУ-ын батлан хамгаалах яам бэлдэж, удахгүй парламентад хэлэлцүүлэхээр болжээ. Цэргүүдийн хийсэн сэлфи нь тэдний газарзүйн байрлалын мэдээллийг бусдад өгөх боломж нээж байна гэж үзсэн тул хориглохоор шийдсэн байна.

Өмнө нь цэргүүдийн хийсэн сэлфи зурагнаас нь тэднийг Украин, Сирид байгааг нь мэдэж байсан юм. Ингэж авсан зураг, дүрснүүд нь газарзүйн байрлалын мэдээллийг давхар хадгалдаг болсон бөгөөд зарим тохиолдолд нарийвчлал нь хэдхэн метрийн хэлбэлзэлтэй тодорхойлогддог болсон юм.

2015 онд орос цэргийн сошиал сүлжээнд оруулсан зурагнаас тэднийг Украины хямралд шууд оролцож байгааг сэтгүүлчид батлан харуулж байв. Кремль өөрийгөө Украйны дорнод хэсэгт болж байгаа мөргөлдөөнд оролцоогүй, зөвхөн Оросын сайн дурынхан оролцож байгаа гэж мэдээлж байсан юм.

Мөн Сирийн дайны халуун цэгүүд дээр орос цэрэг байгааг ийм аргаар мэдэж байжээ.

Сэлфиг хориглох шинэ хуулийг 2018 оны эхнээс мөрдөж эхлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Independent