Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын хэлсэн сэжигтэй үг: “Шуурганы өмнөх нам гүм байдал”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Хойд Солонгосын асуудлаар армийнхаа лидерүүдтэй хэлэлцсэн юм. Үүнийхээ дараа Трамп генералууд болон тэдний гэр бүлийн хүмүүстэй хамт оройн зоог барьсан ба зоогны өмнө бөөндөө гэрэл зургаа татуулжээ.

Зураг авхуулж байхад үүссэн хэсэг нам гүм байдлын дараа Трамп “Энэ юуг илэрхийлж байгааг мэдэж байна уу?” хэмээн тэнд байсан сэтгүүлчдээс асуусан байна.

Тэгээд тэр өөрөө хариулж “Магадгүй энэ шуурганы өмнөх нам гүм байдал байх” гэжээ.

Харин хэвлэлийнхэн түүний хэлсэн үгийг тодруулахад Трамп “удахгүй та нар мэдэх болно” гэж хариулсан байна.

Трампын хэлсэн үгийг Цагаан ордны хэвлэлийнхэн бас тайлбарлаагүй өнгөрчээ. Хэвлэлүүд түүнийг Иран, Хойд Солонгосын эсрэг ямар нэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэж сэжиглэж байна.

Тэрээр өнгөрсөн сарын сүүлээр Хойд Солонгостой хэл амаар дайтаж байсан бол сүүлийн өдрүүдэд цөмийн хөтөлбөрөөс татгалзах гэрээгээ зөрчиж байна хэмээн Ираныг шүүмжлэх болсон юм.

Тиймээс ирэх долоо хоногт эдгээр орнуудтай харилцах Вашингтоны гадаад бодлого эрчимжиж магадгүй болжээ.

 

Эх сурвалж: Reuters