Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын дунд сарын Шинийн 17-нд найр хуримын зэрэгцээ ХҮЙТЭРЧ, ЦАС ОРНО

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жилийн намрын дунд сарын Шинийн 17-ны билэгт сайн өдөр маргааш буюу 10 дугаар сарын 7-нд тохиож байгаа. Энэ өдрүүдэд хурим, найрын зэрэгцээ цаг агаар тогтворгүй болох төлөвтэй байгааг анхааруулж байна.

6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан  болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, мал  цасан шуурганд уруудах зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Аравдугаар сарын 7-ны өдөр Архангайн нутаг, 7-ноос 8-нд шилжих шөнө Булган, Төв, Хэнтийн нутгаар их цас орно. 7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ.

2017 оны 10 дугаар сарын 06-ны 20 цагаас 10 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө сэрүүсч 4-6 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтай өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө  хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 08-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар их цас, 9,10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2017 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойттон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна. 

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг саатар хангахыг мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Автотээврийн Үндэсний төвөөс зөвлөж байна.