Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эзэн хааны машин гэгддэг Toyota Century шинэчлэгдлээ

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 10 сарын 6
Cardoctor
Зураг зураг

Урт удаан түүхтэй эзэн хааны машин гэгддэг Toyota-ийн Century загварын 3 дахь үеийн мэдээлэл ил боллоо. Өмнөх үеийг 1997-2016 оны хооронд үйлдвэрлэж байсан бөгөөд тийм ч хурдан өөрчлөгдөөд байдаггүй дээд зэрэглэлийн машинд тооцогддог байна.

Шинэ загварын танилцуулгыг энэ сард болох Токио Авто Салоны үеэр танилцуулна.

 

Нийт урт нь 5,335 мм, өргөн нь 1,930 мм, өндөр нь 1,505 мм. Тэнхлэг хоорондын зай 3,090 мм ба өмнөх үеэс 65 мм урт, 40 мм өргөн, 10 мм өндөр болжээ. Харин тэнхлэг хоорондын зай нь 65 мм-ээр нэмэгдсэн байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй ч хайбрид 5 литрийн V8 хөдөлгүүрээр тоноглогджээ. Харин батарей нь никель-метал устөрөгч төрлийнх аж. Энэ нь сүүлийн үеийн Toyota Prius загвартай ижилхэн батарэйтэй гэсэн үг юм.

 

Ингэснээр хөдөлгүүр нь өмнөх үеийн Lexus LS 600h -тэй ижилхэн сонголттой байна. LS 600h-ийн 2UR-FSE V8 хайбрид хөдөлгүүрээс 438 морины хүч гардаг.

Салоны хувьд тун сонирхолтой шийдэлтэй. 4 капитан суудалтай, тус бүрийг нь 100% даавуугаар хийсэн. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр мебель оруулгыг өргөнөөр ашиглах боломжтой.

 

Хойд суудал нь хөлөө тавих тавиур, массаж, цахилгаан удирдлага, ширээ, эйр кондишн болон дууны систем, энтертэйнмэнт системийг удирдах боломжтой. Удирдлагуудыг 2 суудлын хооронд байрлуулсан. Дууны систем нь 20 спийкертэй.

Аюулгүйн сүүлийн үеийн шийдлүүд түүнд бий. Үнийн мэдээллийг ил болгоогүй байна.

Түүний анхны үеийг 1967-1997 оны хооронд хийсэн. Харин 2 дахь үеийг цөөн тоогоор, тусгай хэрэглэгчдэд зориулан гаргасан. Хааны албанд зориулж тусгайлан 4-ийг бүтээж өгсөн.

Эзэн хааны сонголт CENTURY

Зураг