Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

29 дүгээр сургуулийн захирлаар Х.Батсайханыг буцаан томилжээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл түүнийг энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр ажилд нь буцаан томилжээ. 

Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард 29 дүгээр сургууль дээр үүсээд байсан нөхцөл, байдлаас болон түүнийг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээр ажлаас нь чөлөөлсөн юм. Мөн сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байсан юм.

Тэрбээр энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны хоёр ч шүүхэд хандан ялалт байгуулснаар БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрээр эргэн томилогджээ.