Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бүлэг хулгайчийг үйлдэл дээр нь баривчлав

Өглөөний сонин
2017 оны 10 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид "Илрүүлэлт-Оргодол" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр нийтийн тээвэр болон гудамж талбайгаар явж халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 5-аас 8 этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

Эдгээр этгээд нь 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулиар бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг нь нотлогдсон тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна. Мөн шинэчлэн батлагдсан зөрчлийн тухай хуулиар гэмт этгээдийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 300,000 төгрөгд хүрэхгүй бол албадан сургалтад хамруулан 7-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах аж.

Цагдаагийн байгууллагаас ард иргэддээ нийтийн тээвэр, гудамж талбай, зах худалдааны төв болон олон нийтийн газраар явахдаа эд зүйлдээ сонор сэрэмжтэй авч явж байхыг анхааруулж байна.
Зураг