Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах бодис хууль бусаар авч, бусдад зарж байсан гадаад иргэнийг баривчилжээ

ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2017 оны аравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсан Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг илрүүлэн, бусад этгээдийн хамт баривчилсан байна.

Энэ хэрэгт уг хоёр этгээдээс гадна Монгол Улсын долоон иргэнийг холбогдуулан шалгаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Уг этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр шалгаж буй аж.

Тус хэрэгт холбогдсон Вандэр Харст Фридтжоф гэгч нь Нидерландын Вант улсаас шуудан илгээмж ашиглан энэхүү мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Мөн эд мөрийн баримтаар “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодис, каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг илрүүлэн хурааж авчээ.

Хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “ЛСД” гэх нэршилтэй бодис нь олон улсад 1988 онд илэрч бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай аж.

 

Эх сурвалж: Цагдаагийн  Ерөнхий Газар