Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Dan Kotecki: Shangri-La Centre is a world-class

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN

Улаанбаатар хотын төвд ажиллаж, амьдардаг Америкийн Нэгдсэн Улсын иргэн Дан Котеки нь манай улсад ирээд удаагүй байгаа юм. Тэрээр Монголд томоохонд тооцогдох Уул уурхайн компанийн төсөл дээр ажилладаг. Улаанбаатар хотод гадны өндөр соёлтой орны иргэн хэрхэн тав тухтай ажиллаж, амьдарч байгааг түүний ярилцлагаас уншиж сонирхоорой.

Dan Kotecki who is living and working in the downtown of Ulaanbaatar city, came here just two months ago.
He is working on one of the biggest mining projects in Mongolia.
From this interview you will learn how the citizen of developed country living and working conveniently in Ulaanbaatar.  


 
Гэрэл зургийг mpa.mn

- Танд Монголд, тэр дундаа Улаанбаатар хотод амьдрахад юу хамгийн их таалагдаж байна вэ? Улаанбаатар хотын хөгжил танд ямар санагдаж байна вэ?

- Үнэндээ би энд ирэхээсээ өмнө Улаанбаатар хотын талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Ирснээсээ хойш энэ хотоор зугаалж, янз бүрийн газруудаар явж, ажиглалт хийж байхад Улаанбаатар бол дэд бүтцийн хөгжил сайн хийгдэж байгаа хөгжиж буй хот байна гэж бодсон. Мөн иргэд нь маш найрсаг, боловсролтой гэдэг нь хамт ажиллаж буй хүмүүсээс маань харагддаг. 

Хөгжил дэвшил явагдах хэрээр олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгардаг. Гэхдээ Улаанбаатар хот тэр бүхнийг амжилттай давж, хөгжиж чадаж байгаа нь харагдаж байна. Үүний нэг бодит жишээ гэвэл миний ажиллаж, амьдардаг Шангри-Ла Төв юм. 

- What do you like the most about living in Mongolia, particularly in Ulaanbaatar? What do you think about the Ulaanbaatar’s development process?

- Quite frankly I was very surprised. I wasn't sure what to expect when I got to Ulaanbaatar. I was surprised at how built-up and modern it is. I was surprised at all the infrastructure. It seems quite good. I was surprised about the people. They were very friendly. The people that I work with. How well educated they are. It's been quite an experience so far. I think the development is good. I understand Ub is growing. When there's growth there's always challenges and difficulties. I've driven around UB. It seems like things are growing and working well. The development is coming along pretty well. Shangri-La is one perfect example. This is a world-class.


- Улаанбаатар хотод та юу хийх дуртай вэ?

- Би Монголд Оюу Толгой компанийн Рио Тинто төсөл дээр ажиллахаар ирсэн. Би голдуу их завгүй ажилладаг. Амралтын өдрүүдэд ажлынхаа найзуудтай цуг гадуур гарч, төрөл бүрийн ресторануудын хоолыг амталж үзэх их дуртай. Улаанбаатарт олон сайхан ресторанууд байдаг юм байна. Мөн найзуудтайгаа хотоос гадуур гарч зугаалах, боулинг тоглох, IMAX кино үзэх зэргээр өнгөрүүлэх таалагдсан. 

- What is your favorite activity to do in the city?

- Of course I'm busy with work.
But my favorite activity is to just go out with some of my friends from work.
We go try different restaurants. There are very good restaurants in UB.

Also we've been outside the city little bit, to the National Park. We've gone bowling and to IMAX movie.


- Танд Шангри-Ла Оффис ямар сэтгэгдэл төрүүлж байна? Бусад орны оффисын орчинтой харьцуулбал?

- Одоо хүртэл өөрийн сэтгэгдлээр дүгнэлт хийхэд Шангри-Ла Оффис, төдийгүй орон сууц нь дэлхийн жишигт бүрэн нийцсэн санагдсан. Хэдийгээр Шангри-Ла Төв нь байгуулагдаад удаагүй байгаа ч, барилгыг нь анхнаасаа барихдаа дэлхийн жишигт нийцүүлсэн болох нь алхам тутамд мэдрэгддэг. Би ажлын шугамаар Австрали, Бээжин, Дубай, Лондон, Парис зэрэг олон орноор аялж, амьдарч байлаа. Одоо миний амьдарч буй Шангри-Ла Ресиденс ч мөн миний өмнө нь амьдарч байсан олон газруудаас илүү дээр, маш сайхан санагддаг. 

- What do you feel about Shangri-La Office?
How do you compare with the office environments elsewhere and in other countries?

- So far, the office, even the residence is world class in my opinion.
I understand it's new. But when they built it they did world class job.
I've been doing my business in Australia, Beijing, Dubai, London and Paris.
I've lived there for my work.
The residence here is better than many other places I've been to.
It is very nice.


 
Гэрэл зургийг mpa.mn

- Та яагаад Шангри-Ла Төвийн орон сууцыг сонгох болов? Сонголтоо хийхэд юу нөлөөлсөн бэ?

- Түрүүн дурдсанчлан, миний ажилладаг компани Шангри-Ла Оффисд байрладаг. Анх надад хэд хэдэн сонголт байсан ч очиж үзэхэд аль нь ч тохиромжтой санагдаагүй. Шангри-Ла Төвийн орон сууцыг би хоёр шалтгаанаар сонгосон. Нэгдүгээрт Монголд өвөлдөө их хүйтэрдэг учир би ажлын байртайгаа ойрхон гэдэг утгаар нь мөн яаралтай үед гадаа гарахгүйгээр Шангри-Ла Моллоор дамжин оффис руугаа орж ажиллах боломжтой болсон. 

Нөгөө шалтгаан нь гэвэл би дасгал сургуулилт хийх их дуртай. Тиймээс анх ирээд л шууд Орон сууцандаа байрладаг Шангри-Ла спорт цогцолборт бүртгүүлсэн. Гэрээсээ Спорт Клуб руу шууд ороход маш амар, хялбар байдаг. Би ихэвчлэн ажилдаа явахаасаа өмнө өглөөний цагаар дасгалаа хийдэг. 

Мөн худалдааны төв рүү хүссэн цагтаа орж, алхах нь надад таалагддаг. Шангри-Ла Молл доторх фүүд корт, кофе шоп, бэйкэринүүд маш давгүй санагддаг. Ер нь Шангри-Ла Төв бүхэлдээ тав тухтай.

- Why did you choose to live in Residences at Shangri-La Centre, Ulaanbaatar? What are the reasons to support your decision?  

- Well, the company I work for, their office is in Shangri-La. I was given several choices of where I could live. I looked around, and I asked about Shangri-La. And they said yes.

So I went and looked at the different places. Shangri-La was just suitable above everywhere else I looked. For me, there are two reasons that I really chose the Shangri-La residence. I understand it gets quite cold in UB.
My commute to work is through the mall into the office. So I don't have to go outside in the winter time.

The second reason is I like to exercise. When I first came to the Shangri-La, I signed up for the gym and the Sports Facility. So it's very convenient to go the Sports Facility from the residence. I usually do it in the morning before work. 

Also I like the ability to come down for lunch, and walk around the mall, get a little exercise.
The food court and the bakeries are also good. Everything here is so convenient.


- Шангри-Ла Төвд байрлах Шангри-Ла Худалдааны төв танд ямар санагддаг вэ?

- Би өдөр болгон энэ худалдааны төвөөр алхдаг.
Надад олон төрлийн дэлгүүрүүд байгаа нь их таалагддаг. Цаашдаа мөн олон брэнд дэлгүүрүүд нэмэгдэнэ гэж сонссон. Үүнийг дагаад хүмүүс Шангри-Ла Моллд бүр их ирдэг болох байх гэж бодож байна.

- Apart from Office and Residences, Shangri-La Centre also has a shopping mall. Do you go there often and how do you feel about it?

- I walk through the mall every day. I like the variety of the stores. There's more stores that are coming.  So that's a good thing. I think that more people will find out about it and come here, walk around the mall and go shopping.


- Шангри-Ла Худалдааны төвд байрладаг ресторанууд танд ямар санагддаг вэ? Аль нь танд илүү таалагддаг вэ?

- Эндэхийн ресторануудын хоол их амттай шүү. Нэг давхарт байрлах Skywalker, Brussels Belgian Beer Cafe надад их таалагддаг. Заримдаа ажлаа оройтож тарвал Broasters орох дуртай. Тун удахгүй Монголианс ресторан нээгдэхээр хаягаа байршуулсан байна лээ. Гайхалтай монгол хоолнуудыг амталж үзэхийг тэсэн ядан хүлээж байна. 

 

- What is your favorite restaurant in Shangri-La Mall? 

- Restaurants here have very good cuisines.
I like Skywalker and the Brussels Belgian Beer Cafe.
Also I like to go to Broaster after work, or when it's late at night.
I saw the label of upcoming Mongolian’s restaurant, so I can’t wait to taste the fantastic Mongolian dishes.


- Та Шангри-Ла Төвд өнгөрүүлсэн хамгийн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач.

- Миний ордог Genuine Broaster Chicken яг IMAX кино театрын хажууд байрладаг юм. Би энд суугаад хүмүүсийг ажиглах их дуртай. Залуучууд, гэр бүлээрээ явж байгаа хүмүүс энд цагийг зугаатай өнгөрөөн, баяр хөөртэй байгааг харах их сайхан байдаг. Би үүнийг үргэлж дурсаж явах болно. 

- Can you share with us your most unforgettable experience in Shangri-La Centre?

- When I go to Broaster I sit by the window, and watch people. It's right next to the cinema.
So people who go by, they have so much fun and they look very happy.
I will always remember that.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.