Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын танк

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 10 сарын 5
Cardoctor
Зураг зураг

Америкийн Rezvani Motors гэх компани өөрсдийн Beast нэртэй загварыг танилцуулж танигдаж байсан. Харин энэ удаад оффроад, рамтай машин болох ТАНК нэртэй загвараа танилцууллаа. Энэ загвар хуяглагдсан төдийгүй шөнийн ифра дурангийн системтэй гэдгээр онцлог аж.

Компанийн зүгээс нарийн дэлгэрэнгүй техник үзүүлэлтийг тодорхой болгоогүй, зөвхөн ерөнхий үзүүлэлтийг л ил болгоод байна. Ямартай ч бүх дугуйн хөтлөгчтэй бөгөөд мотор нь 8 цилиндртэй Chrysler SRT-ээс авсан 6.4 литрийн 500 морины чадалтай.

Улмаар тулгуур эд ангийн хувьд оффроад замд тохируулан сайжруулсан пүрш амортизатортой төдийгүй аварга том шаврын дугуйтай. Кузов дээрээ LED гэрэл, арьсан суудал, шил рүү тусдаг хянах зэрэг зүйлс түүнд бий.

Таnk загварын бензин бак болон шил бууны сумнаас хамгаалагдсан, түүнийг М16 буугаар туршиж шалгасан. Үнийн хувьд 178,000 ам.доллараас эхэлнэ. 

 

 

Зураг