Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд хийгдсэн болон хийгдэж буй АВТОЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд энэ онд зам засвар, шинэчлэлтийн нийт 42 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн шинээр 10.9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөн шинэчилж, таван байршилд нийт 3,050 м урт гүүр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Зам засварын ажлыг Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт, Гадаадын зээл тусламж гэсэн дөрвөн эх үүсвэрээр хийжээ.

Нийт 42 төсөл арга хэмжээнээс 

  • Нийслэлийн төсөв-3
  • Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр-32
  • Хөгжлийн банк-1
  • Гадаад зээл тусламж-4
  • Концесс -2 /он дамжин хэрэгжиж байна/ 

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд автозамын бүтээн байгуулалт 85 хувьтай үргэлжилж байна. Зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдсэн болон хийгдэж буй газруудын хүчин чадал, гүйцэтгэлийг зургийн хамт хүргэж байна.


Зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дууссан газрууд

1. СБД, 5-р хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар

 

Замын хүчин чадал:

  • Замын зорчих хэсгийн өргөн – 17-24.5м
  • Эгнээний тоо – 5-9
  • Явган хүний зам - 1.5 м – 3.0 м
  • Хөрөнгө оруулалт: Нийслэлийн замын сан
Гүйцэтгэл:
  • Уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээсэн 
  • 2 эгнээ байсныг 5 эгнээ болгосноор нэвтрэх чадвар 20-30% нэмэгдсэн.
Ажлын явц:  100%
 
2. СБД, 10-р хороо, Авто плазагийн уулзвар
 
 

Замын хүчин чадал:

  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн замын сан
  • Төсөв өртөг- 788,456,485 төгрөг
  • Замын зорчих хэсгийн өргөн – 24,5 м
  • Эгнээний тоо - 7
  • Явган хүний зам - 2,0 м

Гүйцэтгэл:

  • Уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг  бүрэн дуусгаж, хөдөлгөөнийг нээсэн. 

Ажлын явц: 100%

3. Хан-уул дүүрэг, 15-р хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзвар
 
 

Замын хүчин чадал:

  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн замын сан
  • Гүйцэтгэгч- Ди Вай Кей Би ХХК
  • Төсөв өртөг- 1,705,000 төгрөг
  • Замын зорчих хэсгийн өргөн – 21 м
  • Эгнээний тоо - 6
  • Явган хүний зам -  1.5 – 4.0 м

Гүйцэтгэл:

  • Уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг бүрэн дуусгаж,  замын хөдөлгөөнийг нээсэн
  • Уулзварын нэвтрэх чадвар  40-60% нэмэгдсэн
  • Уулзвараас зүүн тийш Жапан тауны замтай холбох 260м авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна.

Ажлын явц: 100%

4 . Хан-уул дүүрэг, 11-р хороо, ХААИС-ийн уулзвар

 

Замын хүчин чадал:

  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн Замын сан
  • Гүйцэтгэгч- УБЗЗАГ, ОНӨУҮГ
  • Төсөв өртөг- 1,705,978,012 төгрөг
Гүйцэтгэл:
  • Уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг бүрэн дуусгаж, замын хөдөлгөөнийг нээсэн 
  • Уулзварын нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдсэн
  • Таван эгнээ уулзвар бүгд баруун эргэх боломжтой болсон.

Ажлын явц: 100%

5. БЗД, 1, 4-р хороо, Сансарын ШТС болон автобусны буудлын хоорондох явган хүний гүүрэн гарц

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн төсөв
  • Гүйцэтгэгч- ЗМЗ ХХК

Замын хүчин чадал:

  • Явган замын өргөн 3 м
  • Метал хийцтэй

Гүйцэтгэл:

  • Бүрэн дууссан

Төсөвт өртөг- 850,000,00 сая төгрөг

Ажлын явц 100%

6. БГД, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто зам

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн Замын сан
  • Гүйцэтгэгч- Наранбулаг-Хан ХХК
  • Төсөвт өртөг- 1,259,6 сая төгрөг

Замын хүчин чадал:

  •     Зорчих хэсгийн өргөн: 9 м /4 эгнээ/
  •     Нэг эгнээний өргөн: 3.0 м
  •     Тусгаарлах зурвас: 5-7 м
  •     Явган замын өргөн: 3-5 м

Ажлын явц 100%

7. Налайх дүүрэг Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто зам

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн замын сан
  • Төсөвт өртөг- 1,500,0 төгрөг
  • Гүйцэтгэгч- Эко тогтол ХХК
Замын хүчин чадал: 
  • Зорчих хэсгийн өргөн-14м
  • Явган замын өргөн- 3 м
Ажлын явц 100%​
 
8.Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил
 
 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Нийт 16 сургуулийн бүсийг сайжруулна
  • Тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний арал, самбар, туузан хашлага, гэрлэн дохио, хурд сааруулагч шинээр байрлуулсан.

16 багц ажил 

  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн төсөв
  • Төсөвт өртөг- 850 сая төгрөг
Ажлын явц 100 %
 
9. Ерөнхий боловсролын 16 сургуулийн байршил
 
 

10. Авто замын тэмдэглэгээний ажил

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн замын сан
  • Төсөвт өртөг- 2,000 сая төгрөг
Гурван багц ажлын явц  100%
 
Хэрэгжүүлэх арга хэмжээ
 
MNS 4596:2014 техникийн шаардлагын дагуу Хотын гол болон туслах 60 гудамж замд хэвтээ тэмдэглэгээ хийнэ. Үүнд
  • Явган хүний гарцын тэмдэглэл
  • Зогс шугам
  • Үргэлжилсэн болон тасархай шугам
  • Чиг заах болон чиглүүлэх сум
Ач холбогдол: Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ.
 
11. Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто зам
 
 
  • Хөрөнгө оруулалт- Хөгжлийн банк
  • Гүйцэтгэгч- Тотал инж ХХК
  • Төсөвт өртөг- 14,961 сая төгрөг
Гүйцэтгэл:
  • Өмнө нь 3.6 км, 7.0 м өргөн, 2 эгнээтэй байсан замыг 4 эгнээ бүхий 14 м болгон өргөтгөсөн
  • Хуучин 2 үүрийг буулгаж, шинээр 2 гүүрийн суурь, тулгуур, дам нуруу, зорчих хэсгийн ажил хийгдсэн
  • 6 цэгт борооны ус зайлуулах хоолой, явган хүний замтай, гэрэлгүүлэгтэй болсон
  • Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан 420м замын ажил удааширч байна. 
Ажлын явц 100%
 
12. ЧД, 19-р хороо, Яргайтын богино зуслан чиглэлийн 1.6 км авто зам
 
 
  • Хөрөнгө оруулалт- Концессийн гэрээ
  • Гүйцэтгэгч- Хакмс ХХК
  • Төсөвт өртөг- 1679,0  сая төгрөг
Гүйцэтгэл: 
  • Өргөн 7 м 
  • Урт 1.6 км авто замын өнгө суурь хучилт, хэвтээ тэмдэглэлийг хийж, зорчих хэсгийг нээсэн
  • 2 талдаа 1.5м явган хүний зам,  гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна.
Ажлын явц 100%
 
13. Баянзүрх дүүрэг 14-р хорооны нутаг дэвсгэрт "В" хэсэгчилсэн талбайн авто зам 
 
 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн төсөв
  • Төсөвт өртөг- Үлдэгдэл 503,93 сая
  • Хэрэгжих хугацаа- Он дамжсан
Гүйцэтгэл: 
  • Өргөн: 7 м
  • Явган хүний зам 1.5 м
  • Авто замын урт 1.2 км
Ажлын явц 100%
 
Гүйцэтгэл: 
  • Зам барилгын ажлыг бүрэн дуусгаж,  замын хөдөлгөөнийг нээсэн. 
  • Комисс ажиллуулахад бэлэн болсон.

Зам засвар, шинэчлэлтийн ажил үргэлжлэн хийгдэж буй газрууд

14. ХУД,11 хороо, ХААИС, Зайсангийн уулзвараас Ар зайсангийн гудамж хүртэлх зам, авто зогсоол

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн төсөв
  • Гүйцэтгэгч- Наранбулаг-Хан ХХК

Замын хүчин чадал:

  • Зорчих хэсгийн өргөн: 7 м
  • Явган замын өргөн 4.5 м
  • Инженерийн шугам сүлжээ шилжүүлэх
  • Авто зогсоол шинээр барина

Төсөвт өртөг- 2,957,7 сая төгрөг

Гүйцэтгэл: 

  • Зогсоолын ажил хийгдэж байна

Ажлын явц 90%

15. СХД, 1 -р хороо Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км зам

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн Замын сан
  • Гүйцэтгэгч- Трүй рөүд ХХК
  • Төсөвт өртөг- 1 654.3 сая төгрөг

Замын хүчин чадал:

  • Зорчих хэсгийн өргөн: 3.5x2 м
  • Ногоон байгууламж: 1x2
  • Явган замын өргөн: 2.25x2 м

Гүйцэтгэл:

• Өнгө хучилтын ажил хийгдэж байна.

Ажлын явц 90%

16. ХУД, 11-р хороо, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох зам

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн Замын сан
  • Гүйцэтгэгч- Өргөн говь ХХК
  • Төсөвт өртөг- 2,190,0 сая төгрөг

Замын хүчин чадал:

  • Зорчих хэсгийн өргөн: 7-14 м
  • Явган замын өргөн 1.5 м

Гүйцэтгэл: 

  • Суурь хучилтын ажил хийгдэж байна.

Ажлын явц: 70%

17. Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох, нэвтрүүлэх чадварыг сайжруулах төсөл

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн замын сан
  • Төсөвт өртөг- 9,838 сая төгрөг

Нийт 23 багц ажил

Хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Нийслэлийн төвийн 6 дүүргийн орон сууцны хороолол болон гэр хорооллын доторх эвдрэлтэй авто замуудад үзлэг шалгалт хийж, задаргаа гарган шинэчлэлт хийнэ.  
Ажлын явц : 70%
 
18. СХД, 11-р хороо, ЧД 12-р хороо, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 2.8 авто замын барилгын ажил
 
 
  • Хөрөнгө оруулалт- Концессийн гэрээ
  • Гүйцэтгэгч- “Ринг роуд”  ХХК
  • Төсөвт өртөг- 1,601 сая төгрөг
Гүйцэтгэл: 
  • Ажлын явц 65%
  • 2 ус зайлуулах хоолойн дүүргэлтийн ажил, 1 хоолойн угсралтын ажил хийгдсэн.
  • Газар шорооны ажил хийгдэж байна.

19. Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 урт метр гүүр

 
  • Хөрөнгө оруулалт- Нийслэлийн төсөв
  • Гүйцэтгэгч- Мотор сервис ХХК

Замын хүчин чадал:

  • Зорчих хэсгийн өргөн: 14 м
  • Ногоон байгууламж: 4 м
  • Явган замын өргөн: 6м
  • Хөвөө 1 м
  • 57 урт метр гүүр
  • Төсөвт өртөг- Нийт 6,358,6 сая төгрөг
  • 2017 онд санхүүжих: 2,000,0 сая төгрөг

Хэрэгжүүлэх хугацаа- 2017-2018 он хүртэл

Гүйцэтгэл:

  • Гэрээ байгуулагдсан. Энэ онд төсөвлөсөн хөрөнгийн ажил хийгдэж дууссан

Ажлын явц: 50%

Туслах гудамж, зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замуудын ажлын явц

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хүчинчадал Төсөвт өртөг Гүйцэтгэгч Ажлын явц
  Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төсөл 3,723 4,000.00    
1 СХД, 30-р хорооны барилгаас 31-р хорооны зам хүртэлх авто зам 900 901.9 "Норов зам" ХХК 40%
2 СХД, 31-р хороо хүртэлх замаас баруун тийш хуучин зам руу холбох авто зам 800 867.5 "Рингроуд" ХХК 45%
3 ЧД, 5-р хоро, Бэтүд хийд орчмын 2 хэсэг зам 238 234 "Хайдропроект" ХХК 80%
5 СБД, 8-р хороо, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам 84 141.8 "Төгс Үржих зам" ХХК 100%
6 СБД, 1.2-р хороо, Усны гудамжнаас зүүн тийш 31-р сургуулийн хойд талаар 28-р байрны урд тал, 23-р байрны хойд тал, 17 болон 15/1 байрны дунд хүртэлх, мөн 31-р сургуулийн зүүн талаар нарны зам хүртэл шинэ авто зам 520 536.3 "Велдедлайне Монголиа" ХХК 10%
7 СБД, 4-р хороо, Сайн ноён Намнансүрэнгийн гудамжнаас зүүн тийш 45-р сургуулийн хойд талаар шинэ авто зам 228 221.3 "Хөвчийн зам" ХХК 85%
9 БЗД, 5-р хороо, Дүүргийн эмнэлгээс баруун тийш хорооны барилгын хойгуур Кино үйлдвэрийн замтай холбох шинэ авто зам 388 390 "Төгс Үржих зам" ХХК 65%
10 БЗД, 5-р хороо, Нийслэлийн Амгалан амаржих эмнэлгийн орц гарц зам 85 204.8 "Таны зам" ХХК 100%