Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

“COAL MONGOLIA 2017” чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN

“Coal Mongolia 2017” чуулга уулзалт нь Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол Улсын засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулдаг гадаад, дотоодын түншүүдийн дэмжлэгтэйгээр жил бүр амжилттай зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

2017 оны есдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд 7 дахь удаагаа болсон тусийн чуулга уулзалт, үзэсгэлэнгээ “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүндэтгэлийн хүлээн авалт есдүгээр сарын 8-ны орой Шангри Ла Улаанбаатар зочид буудалд болсон бөгөөд алт, мөнгө, хүрэл спонсорууддаа өвөрмөц гарын бэлэг бэлдсэн нь содон байв. 

Гэрэл зургууд