Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мэри Хеллерийн үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол биш гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Индиана мужийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж, сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдсан тухай дурдаад охидын нэг нь монгол гаралтай гэж мэдээлжээ.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерийн үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол  эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департментад хандсан. Төрийн департментаас "дээрх хоёр охины хэн нь ч Монгол Улсын иргэн биш, Монгол Улсаас үрчлэгдээгүй" гэдгийг албан ёсоор нотолсон хариуг ирүүлсэн болно.

Тухайн хоёр хүүхэд чухам аль улсын иргэн байсан талаар хувь хүний нууцын тухай хуулиараа мэдээлэл өгөхгүй юм байна.

 

Эх сурвалж: ГХЯ