Уул уурхайн мэргэжлийн холбоодоос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь "Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг"-т шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар: Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг билээ. Уул уурхайн салбар намын эрх ашгийг хамгаалсан нөхдүүдээр удирдуулснаар доголдож байна. Энийг засаж залруулахын тулд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь "Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг"-т шаардлага хүргүүлэхээр болсон.
Уул уурхайн зураг төслийн холбооны гүйцэтгэх захирал Б.Бат-Очир "Уул уурхайн салбар улс төржсөн тоглоом болж байна. Ард иргэдээс сөрөг хандлага ирэх болсон. Энэ нь мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж ажилласны үр дүн.
Шинэ Засгийн Газар мэргэжлийн эрдэмтэн профессоруудтай хамтран ажиллах юм бол Монгол Улсын нийт ард иргэд, уул уурхайн салбарт хэрэгтэй үйл болно" гэж хэллээ.