Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн Төв талбайд болно

www.ulaanbaatar.mn
2017 оны 9 сарын 26
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг олон үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд танилцуулах юм.

Иймд аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.