Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхтуяа: Өнөөдрийн ажил хаялтад ЗГ хариу өгөхгүй бол ирэх сард хугацаагүй ажил хаяна

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ЕБС, цэцэрлэгийн багш нар дахин сануулах ажил хаялт зарлаж байна.

Энэ талаар "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас тодрууллаа.

Тэрбээр "Есдүгээр сарын 21-нд сануулах ажил хаялтыг амжилттай зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Орхон, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 100 хувьтай оролцож байна. Нэгдсэн дүнг 17:00 цаг гэхэд гаргана.

Өнөөдрийн зохион байгуулж буй ажил хаялтад Засгийн Газраас хариу ирүүлэхгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлах болно" гэлээ.