Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аваргуудын ЛИГИЙН хоёрдугаар тойрог ӨНӨӨ ШӨНӨ эхэлнэ

SPS телевиз
2017 оны 9 сарын 26
SPS
Зураг зураг

Есдүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02:45 цагаас та бидний хүсэн хүлээсэн АВАРГУУДЫГ ЛИГИЙН ХОЁРДУГААР тойргийн тоглолтууд болох гэж байна. 

Эдгээр тоглолтуудтай холбоотой зарим баримтаас дурдвал

Реал Мадрид болон Боруссиа Дортмунд гэсэн багууд дахин учраа таарсан. Тэд өмнө нь 2013 болон 2014 онуудад хасагдах шатанд таарч байсан бол өнгөрсөн улиралд нэг хэсэгт багтаж, Германы баг хэсгээ тэргүүлж байсан билээ.

Эдгээр хоёр багууд сүүлийн таван жилд ес дэх учраа таарч байна. Өмнөх найман удаагийн тоглолтуудад нийт 27 гоолыг нэгнийхээ хаалганд оруулсан бөгөөд өнгөрсөн улиралд хоорондоо хоёр удаа учраа таарахдаа  хоёуланд нь 2-2 харьцаатайгаар тэнцэж байжээ.

Хамгийн сонирхолтой нь эдгээр багууд хоорондоо учраа таарахдаа эсрэг багийнхаа талбай дээрээс хожил аваагүй байна.

Месси!!!

Өнгөрсөн тойрогт Буффоны хаалганд хоёр гоолыг оруулж аваргуудын лигт нийт 99 гоолыг оруулаад байгаа тэрээр 100 дахь гоолоо оруулж чадах болов уу.

Энэхүү асуултын хариуг Спортинг клубын эсрэг Барселона клуб тоглох тоглолтоос олж мэдээрэй. Одоогийн байдлаар зөвхөн ганц л хүн 100 гоолын босгыг давсан байгаа нь Криштиано Роналду байгаа юм. 

Аваргуудын лигийн эдгээр бүх тоглолтуудыг SPS HD телевизээр шууд хүлээн авч үзээрэй.

Зураг