Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Тэрбээр шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 10 дугаар сарын 04-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.