Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Туул, Улиастайн гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ

ikon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс Нийслэлийн өдрийг угтан Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээний аяныг сар гаруй хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн хугацаанд Туул, Улиастайн гол орчмын цэвэрлэгээг нийт таван удаа хийж, 2,420 ажилтан, албан хаагч оролцож 45,000 м.кв талбайн 45 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 28 харьяа хэлтэс, Батлан хамгаалахын их сургууль, Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк, Ардчилсан залуучуудын холбоо, “KOICA” Олон Улсын байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, хамт олон оролцлоо гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.