Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

П.Орхон энэ онд найман тэмцээнд аваргаллаа

Б.Өлзий
2017 оны 9 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Чөлөөт бөхийн Армийн аварга шалгаруулах тэмцээн Литвийн Клайпейда хотод болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд манай улсаас “Алдар” cпорт хорооны ecөн бөх оролцож долоон медаль (хоёр алт, таван хүрэл) хүртсэн байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Г.Отгонжаргал алтан медаль, мөн хоёр бөх хүрэл медаль авсан бол дараагийн өдөр нь эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглосон дэлхийн аварга П.Орхон алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадлаа.

Алив тэмцээнд П.Орхонг л хардаг боллоо шүү дээ. Монголчууд байтугай дэлхий түүнийг л гэдэг болсон шиг байна.

Дэлхийн аварга бүсгүй маань Армийн аваргын өмнөх тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан амжилтаа ахиулж чадлаа. П.Орхон 2017 онд оюутны болон УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит алтан гранпри, ДАШТ гээд томоохон найман тэмцээнд оролцохдоо бүгдэд нь аваргалжээ. Харин сая Армийн аваргын тэмцээнд нэг удаа ялагдал амссан юм.

Энэ нь Хятадын бөх 2014, 2016 оны Армийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Жиа-Липинд санамсаргүйгээр тахим өгсөн ч бусад учраануудаа цэвэр ялж ховор амжилт үзүүлэв.

Мөнхүү энэ тэмцээний дэвжээнээс Г.Ханбүргэд. И.Лхагвадулам П.Шинэхүү, Б.Номин-Эрдэнэ нар хүрэл медальтан болсон байна.

Зураг