Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Стефен Көрри Доналд Трампийн урилгаас татгалзлаа

SPS телевиз
2017 оны 9 сарын 25
SPS
Зураг зураг

Жил болгоны Америкийн мэргэжлийн спортын аварга болсон багууд Цагаан ордонд уригдаж, ерөнхийлөгчтэй уулздаг билээ. Тэгвэл өнгөрсөн улирлын NBA-ийн  аварга Голден Стэйт Уорриорс багийн шилдэг тоглогч Стефен Көрри цагаан ордны урилгаас татгалзжээ.

Түүний татгалзсан хариуг сонссон ерөнхийлөгч Доналд Трамп твиттертээ “Хэрвээ тэр эргэлзэж байгаа бол би  ч мөн адил урилгаа цуцаллаа" гэж жиргэсэн байна. Доналд Трампийн шийдвэр нь одоогоор зөвхөн Стефен Көрригийн урилгыг цуцласан уу эсвэл бүхэл бүтэн багийн урилгыг хүчингүй болгосон уу гэдэг нь тодорхойгүй байна.

Харин Голден Стэйт Уорриорс багийн зүгээс мэдэгдэхдээ бид Вашингтон руу аялахдаа цагаан ордонд зочлохоос илүү  багийнхаа хувьд илүү үнэт зүйлд цагаа зориулсан нь дээр гэж мэдэгджээ.

Энэ талаар NBA-н комиссар Адам Силвер Голден Стэйт Уорриорс багийн энэхүү шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл хийжээ.

Зураг