Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Версаче 90-ээд оны супермоделиудыг дахин тайзнаа гаргав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Милан хотод болсон загварын долоо хоногийн үеэр Версаче брэнд SSI8 цуглуулгаа үзүүлсэн юм.

Энэ үзүүлбэр нь нэрт загвар зохион бүтээгч Жанни Версачегийн нас барсны 20 жилийн ойг тохиолдуулан түүнд үзүүлсэн хүндэтгэл байсан юм. Үзүүлбэрийн төгсгөлд талийгаачийн дүү Донателла Версаче ахынх нь ид үед загварын ертөнцийг байлдан дагуулж байсан таван супермоделийг дахин тайзнаа гаргасан нь онцгой ховор үзэгдэл болсон байна.

Эдгээр тав нь Наоми Кэмпбэл, Синди Крауфорд, Клаудиа Шиффер, Карла Бруни, Хелена Кристенсэн нар байлаа.

 

Шоуны төгсгөлд тэд гоёмсог алтлаг даашинзтайгаар 1990 оны хит дуу болох Жорж Майклын “Freedom” дууны аянд загвар зохион бүтээгч Донателла Версачетай хамт тайзан дээр алхсан юм.

Италийн Versace загварын агентлагийн үүсгэн байгуулагч Жанни Версаче 1997 онд Флорида дахь гэрийнхээ гадна бусдын гарт буудуулж амиа алдаж байв. Дараа нь түүний охин дүү Донателла Versace брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлсэн юм.

47-51 настай супермоделиудыг олон жилийн дараа дахин тайзнаа гаргах ажлыг Донателла Версаче зохион байгуулж, ахынхаа гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэжээ.

Зургийн зүүн гар талаас эхлэн моделиудын тухай товч танилцуулбал:

Карлa Бруни

Туринд төрсөн, Итали гаралтай, 49 настай Бруни 2008 онд Францын ерөнхийлөгч асан Никола Саркозитай гэрлэсэн. Хоёр хүүхэдтэй. $13.5 саяын хөрөнгөтэй.

Клаудиа Шиффер

Германд төрсөн 47 настай Клаудиа 2002 онд кино найруулагч Мэттью Вогантай гэрлэж, гурван хүүхдийн эх болсон. Түүнээс өмнө илбэчин Дэвид Коперфилдтай хэсэг дотносож байжээ. Хөрөнгийн хэмжээ нь $54 сая орчим гэгддэг.

Наоми Кэмпбэл

Британид төрсөн 47 настай Кэмпбэл тамхины бизнесмэн Луйз Камиллеритай сүүлийн үед болзож байгаа гэгддэг. Хүүхэдгүй, гэрлэж байгаагүй, $40 саяын хөрөнгөтэй.

Синди Крауфорд

Америкт төрсөн Синди 51 настай. Жүжигчин Ричард Гиртэй богинохон хугацаанд амьдарч байгаад 1998 онд бизнесмэн Рэнд Гербэртэй гэрлэж, хоёр хүүхдийн эх болсон. $100 саяын хөрөнгөтэй гэгддэг.

Хелена Кристенсэн

Данийн мисс болж байсан Хелена одоо 48 настай. Гэрэл зурагчин, бизнесмэн. Жүжигчин Норман Ридустай 5 жил амьдрахдаа нэг хүүтэй болсон. 2008 оноос одоог хүртэл дуучин Пол Бэнкстэй амьдарч байгаа. Хөрөнгийн хэмжээ нь $8 сая.

 

Эх сурвалж: DailyMail