Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Бага хуралд 309 гишүүн оролцож байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралд 309 гишүүн оролцохоор ирсэн байна.

Бага хурлыг Боловсролын сайд асан С.Төмөр-Очир удирдаж, дэд даргаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар ажиллахаар боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хуралдаанаар УЗ-өөс нэр дэвшүүлээд байгаа Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэгийг Ерөнхий сайдад томилох эцсийн шийдвэрийг гаргах юм.

Түүнчлэн Намын Их хурлаа товлох, Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоог батлах, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх ажээ.