Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөр ГУРАВ дахь удаагийнхаа элсэлтийг авч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

"Voice of the World" боловсролын төв нь АНУ-ын Gocampus байгууллагатай хамтран Монголд анх удаа АНУ-ын тэргүүлэх 120 гаруй их дээд сургуулиудад 40-70% тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

2017 оны өвлийн элсэлтэд зориулан АНУ-ын Gocampus байгууллагаас оюутнууддаа мэдээлэл олгох зорилгоор мэдээлэл олгох өдөрлөгийг 9 сарын 25-нд 16:00 цагаас "Voice of the World" боловсролын төв дээр "Тэтгэлэгт хөтөлбөрийн өдөрлөг" зохион байгуулж байгаа ба энэ өдөрлөгийн үеэр тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олгох юм.

Тус хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дээрх хугацаанд өөрсдийн материалаа бүрдүүлнэ.

Шалгаруулалт 3 үе шаттай явагдана.

1-Р ҮЕ ШАТ: БИЧИГ БАРИМТУУДАА БҮРДҮҮЛЖ ӨГНӨ

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Хөтөлбөрийн анкет бөглөх
  • Өөрийн CV бэлтгэх /Англи хэл дээр/
  • Гадаад паспорт
  • Сургуулийн диплом/гэрчилгээ /Англи хэлний орчуулгын хамт/
  • Дүнгийн хуулбар /Дэлгэрэнгүй GPA-2.6 -аас дээш байх/
  • TOEFL/IELTS-ын оноо батламж /IBT-ын 60-аас дээш байх/
  • Хоёр багшийн тодорхойлолт/Манай төвөөс анкет авах/
  • Хоёр хуудас оюутны өөрийнх нь эсээ/ Сэдэв: What make me unique/

2-Р ҮЕ ШАТ: ОЮУТАНТАЙ ЯРИЛЦЛАГА ХИЙНЭ

3-Р ҮЕ ШАТ: ОЮУТАН ЯРИЛЦЛАГАД ОРСНООС 3-4 ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА 7-10 ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛГИЙН САНАЛ ИРЭХ БӨГӨӨД 7 ХОНОГИЙН ДОТОР 1 СУРГУУЛИЙГ СОНГОН БАТАЛГААЖУУЛЖ, УРИЛГА БИЧИГ БАРИМТУУДАА ЗАХИАЛНА.

Тэтгэлэг нь оюутны суралцсан байдал, амжилт, анкет бөглөсөн байдал, ирээдүйн хүсэл эрмэлзэл, тухайн улс орны тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан үзэж тэтгэлгийн хувийг тогтооно.

Тэтгэлгийн төрлүүд:

  • Бакалаврын төвшний тэтгэлэг - 4 жил
  • Хэлний бэлтгэл + Бакалавр - 4.5 - 5 жил

Тэтгэлгийн хэмжээ:

АНУ-ын их дээд сургуулиудад суралцах оюутны жилийн зардал $15,000-50,000 доллар/Сургалтын төлбөр + байр + хоол/ байдаг бөгөөд хөтөлбөрт хамрагдсан оюутнууд жилд $8,000-25,000 долларын /Сургалтын төлбөр + байр + хоол/ төлбөрөөр суралцах боломжийг олгодог. Бусад төрлийн тэтгэлэгүүдтэй харьцуулбал тэтгэлгийн шалгуур бага байдгаараа давуу талтай.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэллийг: http://www.edu-voice.com/

Өдөрлөгийн мэдээллийг: https://www.facebook.com/VoiceOfTheWorldMongolia/ хаягуудаас авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.