Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хойд Солонгос, Венесуэлийн иргэдэд визний хориг тавилаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп визний хоригоо шинэчлэхдээ зарим улс орнуудыг нэмж хар жагсаалтдаа оруулжээ.

Шинээр нэмэгдсэн орнуудад Хойд Солонгос, Венесуэль, Иран, Чад, Ливи, Сири, Йемен, Сомали багтсан байна.

Шинэ хориг аравдугаар сарын 18-наас эхлэн хэрэгжиж, дээрх орнуудын иргэдийг АНУ-д нэвтрэхийг бүрэн хориглоно. Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа муслим хүн ам голлодог орнуудын эсрэг зургаан сарын хугацаатай визний хориг арга хэмжээ авсан нь Ням гарагт дуусч байгаа юм.

Тиймээс Трамп хоригоо үргэлжлүүлэн сунгахдаа ийнхүү жагсаалтаа шинэчилж, муслим биш хүн амтай Хойд Солонгос, Венесуэлийг багтаасан байна. Хоригийг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр албаныхан Хойд Солонгосоос АНУ-д зорчдог хүний тоо маш бага гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Тиймээс Хойд Солонгосыг хоригт багтаасан нь билэгдлийн шинжтэй алхам болжээ.

 

Эх сурвалж: Business Insider