Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодрууллаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хоёр өдөр үргэлжилж буй МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа.

УЗ-өөс Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ. 

Өнөөдөр болох МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ сарын 7-нд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад байгаа билээ. Одоо дараагийн танхимыг бүрдүүлэх эхлэл тавигдаж байна.