Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын армийн дэслэгч генерал Исламын улс бүлэглэлийн довтолгоонд өртөж, амиа алдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын зэвсэгт хүчний дэслэгч генерал Валерий Асапов Сирийн Дэйр эз-Зор хотын ойролцоо Исламын улс бүлэглэлийн довтолгоонд өртөж амиа алдсаныг Оросын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Дэйр эз-Зор хотыг чөлөөлөх байлдаан хийж байгаа Сирийн армийнханд генерал зөвлөх зорилгоор очоод байсан гэнэ. Асапов нь Сирид ажиллаж байгаа Оросын цэргийн гол зөвлөхүүдийн нэг байсан юм.

“Исламын улс бүлэглэлийн мина харвагчийн гэнэтийн довтолгоонд дэслэгч генерал Валерий Асапов өртөж, үхлийн шарх авсан байна” гэж яамны мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын засгийн газар түүнийг төрийн одонгоор нэхэн шагнахаар болсон байна.

Сирийн арми Исламын улс бүлэглэлийн сүүлийн түшиц газруудыг чөлөөлөхөөр байлдаж байгаагийн нэг нь Дэйр эз-Зор хот юм. 2015 онд ОХУ-ын цэргийн ажиллагаа Сирид эхэлснээс хойш нийтдээ 34 алба хаагч нь амиа алдаад байгааг Батлан хамгаалах яам өнгөрсөн сард мэдээлж байв.

Энэ сарын эхээр Оросын цэргийн хоёр албан хаагч амь үрэгдсэн бөгөөд Асаповтай нийлээд Сирид амиа алдагсдын тоо 37 болж байна.

 

Эх сурвалж: Russia Today