Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дараагийн Ерөнхий сайдыг өнөөдөр нэрлэнэ

А.Алиман
2017 оны 9 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

М. Энхболд сонгуульд ялагдсанаас биш өнөөхөндөө нам дотроо нөлөөтэй, хүчтэй удирдагч хэвээр гэдгийг мартаж болохгүй. Засгийг ч, намыг ч түүнээс нэгэн зэрэг салган авах шалтгаан хийгээд нөхцөл МАН дотор бүрэн бүрдсэн үү гэвэл хараахан үгүй. Хэдийгээр нөгөөдүүл нь нам дотроо нам байгуулахаас наахнуур тэмцэлдэж байгаа ч өнөөхөндөө М. Энхболдгүйгээр шийдэгдэх асуудал бараг үгүй гэхэд болно-

УИХ дахь эрх баригчдын бүлгийг намын дотоод зөрчил, тэмцэл нь хэдийнээ хоёр хуваасныг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явдал нийгэмд ил болгосон. Энэхүү хуваагдал нь эрх мэдлийн хуваарилалтаас үүдсэн цаг зуурын зөрчил үү, эсвэл цаашид үргэлжлэх хагарал уу гэдэг нь өнөөхөндөө тодорхойгүй.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан тушаалын хариуцлага тооцсон явдал нь түүнийг энэ хүртэл дэмжсэн МАН-ын дарга М.Энхболдын эсрэг хийж буй нүүдэл хэмээн улс төр ажиглагчид үзэж байгаа нь ортой дүгнэлт байх Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН дотор өрнөсөн уйл явдлууд, тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулсан, нийслэлийн МАН-ын хороо болон НИТХ-ыг Ц.Сандуйгаас чөлөөлсөн, Их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхээр болсон зэрэг үйл явдлууд М.Энхболд даргын эрх мэдлийг ганхуулах гэсэн ганц үр дагавар дээр төвлөрч буйг харж болно.

МАН-ын дарга М.Энхболдын эрх мэдлийн царааг тодорхойлж байгаа бүхий л суудлыг сууриар нь хөдөлгөн “үүрэг гүйцэтгэгчид" болгож чадсан У.Хүрэлсүхийн хүмүүс эхний алхмаа ийнхүү хийсэн ч харин хоёр дахь алхамдаа хүрч чадах эсэх нь эргэлзээтэй. М.Энхболд сонгуульд ялагдсанаас биш өнөөхөндөө нам дотроо нөлөөтэй, хүчтэй удирдагч хэвээр гэдгийг мартаж болохгүй. Засгийг ч, намыг ч түүнээс нэгэн зэрэг салган авах шалтгаан хийгээд нөхцөл байдал МАН дотор бүрэн бүрдсэн үү гэвэл хараахан үгүй.

Хэдийгээр нөгөөдүүл нь нам дотроо нам байгуулахаас наахнуур тэмцэлдэж байгаа ч өнөөхөндөө МАН дотор М.Энхболдгүйгээр шийдэгдэх асуудал нэгээхэн ч үгүй гэхэд болно. Нэг үгээр бол эцсийн дүндээ шинэ Ерөнхий сайдыг ч, намын дараагийн даргыг ч М.Энхболдтой зөвшилцөхөөс нааш хэн ч дураараа шийдэж чадахгүй нь тодорхой юм. Энэ утгаараа өнөөдөр хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах үүрэгтэй Бага хурлын шийдвэрт түүний байр суурь багагүй нөлөөтэй гэдэгт хүссэн, хүсээгүй итгэх л хэрэгтэй болно.

МАН-ын Бага хурлын шийдвэр түүнд багтдаг 300 гаруй хүний саналаар тодорхойлогдоно. Эмхэлж цэгцлэхэд илүү хялбар буюу нам дотроо “хэн нь хэн бэ” гэдгийг ялгаж салгах хэмжээний мэдээлэлтэй хүмүүс шийдвэрийг гаргах учраас нийгмийн гишүүн нэг бүрээс санал асуудаг сонгуулиас арай өөр. МАН-ын Бага хурлын шийдвэрийг хүний өөрийн намынхнаас нь чих тавин хүлээж байгаа хүмүүс бишгүй бий.

НҮБ-ын Ерөнхий Асамблейн хурлаас илүүтэй Ерөнхий сайдын асуудалд Ерөнхийлөгчөөсөө эхлээд олон хүн санаа чилээж суугаа нь үнэн юм. МАН өнөөдөр олон хүний найдвараа болон бооцоогоо тавьсан сунгааны  дүнг гаргах гэж байна. М.Энхболд сонгуульд ялагдсан нь үнэн ч МАН сонгуульд ялсан нь бас л үнэн. Эрх баригч хэвээр байгаагаа мартаад нам дотроо нам байгуулан намирах цаг мөн эсэхийг Бага хурлын гишүүд тунгаах биз ээ.

Зураг