Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уныг Дональд Трамп хариу доромжиллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-Хойд Солонгосын удирдагч нарын хэл амаар хийж буй дайн үргэлжилсээр байна.

Долоо хоногийн эхээр Дональд Трамп НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ Ким Жон Уныг "пуужинтай хүн, пуужинчин" гэсэн утгатай үгээр хочилсон.

Дараа нь Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгчийг "хөгшин зөнөг" гэж доромжилсон мэдэгдэл хийсэн юм. Бямба гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын индэрт үг хэлэхдээ Трампыг "сэтгэцийн өвчтэй хүн" гэж хэлсэн.

Харин өнөөдөр Дональд Трамп дээрх үгэнд хариу барилаа. Твиттер хуудсандаа Трамп "Хойд Солонгосын гадаад хэргийн сайдын НҮБ-д хэлсэн үгийг сонслоо. Хэрвээ тэр Пуужинтай Жижигхэн Хүний үгийг давтаж байгаа бол тэд удаан оршихгүй болсон гэсэн үг!" гэжээ.

Ийнхүү Трамп Ким Жон Унд "Пуужинтай Жижигхэн хүн" гэсэн хочийг шинээр өгсөн байна.