Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост сэжигтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдээс хойш Хойд Солонгосын нутагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Хятадын газар хөдлөлтийг хянах газар мэдээллээ.

Хятадын цагаар өдрийн 04:29 цагт бүртгэгдсэн уг хөдлөлт газрын гадарга дээр буюу 0 километрийн гүнд болсон байна.

Газар хөдлөлтийн төв цэг тус улсын цөмийн туршилтын талбайн ойролцоо байсан тул “сэжигтэй үзэгдэл” гэж үзэж байгаа ажээ.

Харин Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэнгийнхэн энэ үзэгдлийг байгалийн гаралтай чичиргээ гэж урьдчилсан байдлаар тодорхойлжээ. Тэд чичиргээний уг гарлыг үргэлжлүүлэн шинжилж байгаагаа мэдээлсэн байна.

Хойд Солонгос есдүгээр сарын 3-нд цөмийн зэвсэг турших үед мөн хүчтэй чичиргээ үүсч байсан юм.

 

Эх сурвалж: Reuters