Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй хүний тархи эрчүүдийн тархины дөрөвний нэгтэй тэнцүү гэж хэлсэн Араб санваартан шийтгүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Шашны хэт хуучинсаг дэглэмтэй Саудын Арабт эмэгтэй хүн жолоо барих хориотой байдаг ба дэлхийн цорын ганц ийм дүрэмтэй орон юм.

Тэгвэл саяхан тус улсын шашны зүтгэлтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн талаар хэлэлцүүлэг болоход нэгэн санваартан эмэгтэй хүний тархийг эрчүүдийнхээс дөрөв дахин бага гэж хэлжээ.

Шэйх Саад Аль-Хижри хэмээх тэр санваартан эмэгтэй хүнээр автомашин жолоодуулах ямар ч арга байхгүй, учир нь тэдний тархины чадавх хүрэхгүй гэсэн байна.

Тэр хэлэхдээ эмэгтэйчүүд анх төрөхдөө л эрчүүдийн тархины талтай тэнцэх тархитай байдаг, харин дэлгүүр хэсэж, элдэв зүйл худалдан авах шунал төрөх үедээ дахин хоёр дахин багасдаг гэж тайлбарлажээ.

Аль-Хижригийн үг хэлж байгаа дүрс бичлэг Саудын Арабын сошиал ертөнцөд тарж, олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тиймээс Саудын Арабын засгийн газар арга хэмжээ авч, санваартны шашны үйл хэргийг хэсэг хугацаанд хориглох шийтгэл оногдуулжээ.

Хэмжээлшгүй эрхт хаант засагтай Саудын Арабт эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр хаадаг. Энд бүсгүйчүүд заавал биеэ далдалж олон нийтийн газраар явах, ингэхдээ ганцаар явах хориотой, заавал ойр төрлийн эр хүн дагуулж явах ёстой байдаг.

Эх сурвалж: Jerusalem Post