Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Британид магистрантур, докторантурт суралцах боломж" БАРИМТАТ КИНОГ шууд үзнэ үү

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Цахим Өртөө холбооноос iKon.mn-тэй хамтран "Британид магистрантур, докторантурт суралцах боломж" баримтат киног та бүхэнд хүргэж байна. 

Британи бол дэлхийн дээд боловсролын хамгийн урт түүхтэй улсуудын нэг. Тус улсын анхны их сургууль болох Оксфордын их сургууль 1167 онд байгуулагдсан. Их сургуулиуд нь уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжиж, шинжлэх ухаан технологийн хөгжлийг түүчээлдэг. Судалгаа, шинжилгээний ажлын чанар өндөр, тус улсын их дээд сургуулиудаас төрөн гарсан Нобелийн шагналтнуудын тоогоор дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. 

Монгол Улсаас Британид хамгийн анхны оюутнууд 1980-аад оны сүүлээс Англи хэлний сургалтанд хамрагдаж байсан бол өдгөө тус улсын шилдэг их сургуулиудад Монгол оюутнууд бакалавр, магистр, докторын түвшинд элсэн орж төгсдөг болжээ. Монгол Улсаас Британийн их сургуулиудад суралцсан анхны төгсөгчдөөс нийгэм, улс төрийн олон зүтгэлтнүүд төрөн гарчээ. Эдгээр анхдагчдын түүчээ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Сү.Батболд, нийтлэлч Баабар, сайд асан С.Оюун нар юм. Мөн олон шилдэг залуус эх орондоо амжилттай ажиллаж байна.    

Эдгээр төгсөгчдийн бодит туршлага, амжилтын түүхийг Британид суралцах хүсэлтэй залуустай хуваалцах боломжийг олгох, бодит амьдралаар туулсан замыг бусдад нээж өгөх зорилгоор Цахим Өртөө холбооны Британи дахь гишүүдээс санаачлан “Британид магистрантур, докторантурт суралцах боломж” баримтат киноны эхийг бэлтгэж нийтийн хүртээл болгоод байна.

Хугацааны хувьд 2 цаг 30 минут үргэлжлэх тул баримтат кино ч гэж үзэж болох юм. Та энэ баримтат киног үзсэнээр:

  • Яагаад Британид суралцах хэрэгтэй вэ?
  • Суурь бэлтгэлээ хангах нь
  • Сургуулиа сонгоход анхаарах зүйлс
  • Удирдагч багштай болох
  • Том хотод сурах уу эсхүл?
  • Шинэ орчин, нийгэм соёлыг ойлгох нь
  • Сургуульд элсэх хүсэлтээ явуулахдаа анхаарах зүйлс
  • Элсэлтийн захиа бичих нь
  • Хичээлээ эхэлмэгц анхаарах асуудлууд
  • Найз нөхөдтэй болох
  • Хичээлийн ачаалал
  • Багш нартайгаа харилцах
  • Шалгалтын тухайд
  • Докторын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдэд
  • Докторын судалгааны ажлын талаар
  • Судалгааны ажил бичих талаар
  • Тэтгэлэг олох, Британийн Засгийн газрын тэтгэлгийн тухай
  • Хувиараа ажил хийнгээ сурах талаар
  • Амьдрах байр олох талаар
  • Гэр бүлтэй оюутны тухай
  • Хүүхэдтэй оюутны туршлага
  • Дадлага хийх, ирээдүйн карьераа төлөвлөх зэрэг бүх талын мэдээллийг олж авах боломжтой. 
БАРИМТАТ КИНОГ ҮЗЭХ: 

Энэхүү нэвтрүүлгийн багт дараах залуучууд оролцож хувь нэмрээ оруулан зургаан сарын турш бэлтгэжээ

Д.Цэрэнбат MSc Business and Economic Forecasting, Kingston University, 2001, Цахим Өртөө Холбооны тэргүүн,

У.Ганзориг MA, University of Westminster) Цахим Өртөө Холбооны Британи дахь салбарын зохицуулагч - төслийн удирдагч, зураглаач

Л.Отгонбаяр LLM, University of Edinburgh Цахим Өртөө Холбооны гишүүн - Нэвтрүүлгийн ерөнхий найруулагч , уран сайхны редактор,

Д.Даваачимэг Компьютер графикч,

Б.Болор-Эрдэнэ – MPP, University of Oxford, 2017, Цахим Өртөө Холбооны гишүүн

Б.Будхүү – PhD Candidate, University of Wales Institute, Cardiff, Цахим Өртөө Холбооны гишүүн

Д.Бум-Очир  Research Associate, UCL, PhD, University of Cambridge, 2006

Л.Дулмазул EMBA, University of Oxford , SMBC Europe Banking Corporation

Х.Наранбулаг LLM, Queen Mary University of London, Цахим Өртөө Холбооны гишүүн

Ж.Өнөрмаа MA, University of Westminster, 2001, МУ-ын Соёлын Элч, Цахим Өртөө Холбооны гишүүн

М.Саранзаяа PhD, University of Essex,2017, Lecturer/Researcher, LSBU, Цахим Өртөө Холбооны гишүүн

Ш.Туяа MPhil, University of Cambridge, 2017

П.Ууганбаяр PGD, University of West of Scotland, 2006, “Монгол” номын зохиогч, Цахим Өртөө Холбооны гишүүн,

Б.Уугангэрэл MSc, Birkbeck College, University of London,2017 Цахим Өртөө Холбооны гишүүн

Н.Цогсаг PhD Canditate, London School of Economics and Political Science

Ө.Эрдэнэчимэг MSc, London School of Economics and Political Science, 2017, Цахим Өртөө Холбооны гишүүн

Г.Жавхлаa MSc, Sheffield University, 2017, Цахим Өртөө Холбооны гишүүн.