Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн бэлгэдлийн шигшээ багийн тоглогчдын нэрс урьдчилсан байдлаар тодорлоо

SPS телевиз
2017 оны 9 сарын 22
SPS
Зураг зураг

Жил бүр ФИФА-аас шалгаруулдаг дэлхийн хөлбөмбөгийн  бэлгэдлийн шигшээ багийн тоглогчдын нэрс урьдчилсан байдлаар гараад байна. Одоогийн байдлаар нийт 55 тоглогчийн нэрс тунан үлдсэн бөгөөд эцсийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг 11 тоглогчийн нэрс 10-р сарын 23-ны өдөр Лондон хотноо болох ёслолын арга хэмжээн дээр тодрох юм.

Сонирхуулахад эдгээр 55 тоглогчийн дунд Испанийн алдарт Реал Мадрид багаас нийт 13 тоглогч байгаа нь клубын хэмжээнд хамгийн олон тоглогч нь багтсан баг болж байна. Тэд өнгөрсөн жилийн Аваргуудын лиг, Испанийн лигтээ түрүүлж, бахдам амжилт гаргасан билээ.

Харин хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англиас  ердөө цор ганц тоглогч байгаа нь Тоттенхэм клубын довтлогч Харри Кэйн юм. Эдгээр тоглогчдыг сонгохдоо нийт 25,000 мэргэжлийн хөлбөмбөгчдийн саналыг авч шалгаруулдаг билээ.

Өнгөрсөн жил Хаалгачаар Мануэль Нойер, Хамгаалагчдаар Дани Алвеш, Жерард Пике, Серхио Рамос, Марсело нар нэрлэгдсэн бол хагас хамгаалагчдаар Иньеста, Тони Кроос, Лука Модрич, довтлогчдоор Месси, Роналду, Суарес нар шалгарч байсан билээ.

Зураг