Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

МЯНГАТ МАЛЧИД 10,000 ажлын байр бий болгох хөдөлгөөн эхлүүлж байгаагаа мэдэгдлээ

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Мянгат малчид нэгдэж хөдөө орон нутагт 10,000 ажлын байр бий болгох хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын сайн малчин П.Ононбат: Малчдад туслах хүн ховор байдаг. Энд үндэслэн 10,000 ажлын байр бий болгох хөдөлгөөнийг эхлүүлж байна. Хэрвээ бидэнд ажиллая гээд ирвэл нийгмийн жишгээр сар бүр цалинжуулж, 3-5 жилийн  хугацаанд мал маллах ухаанд сургаж, амьдрах гэр, хоол хүнсээр хангаж, малжуулна гэдгээ амлаж байна гэлээ. 

Бид улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир: Улс орны эдийн засаг хүндэрч, өр зээлэнд баригдаж, ард иргэд маань ажилгүйдэл, ядууралд автаж байгаа энэ хүнд цаг үед мянгат малчид бид улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.

 Өв уламжлалаа сэргээж малын ухаанд суралцах боломжтой 
 
Гэрэл зургийг mpa.mn

 "Улаанбаатар хотод утаатай, хортой, хулгайтай, аюултай гээд хэдий болтол амьдрах вэ. Бид нэгдэж өв уламжлалаа сэргээж малын ухаанд суралцаж цаашлаад бага, дунд үйлдвэрийг бий болгох боломжтой. 

Мянгат малчид маань "Алтан гар" хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллаж байгаа учраас иргэд үнэгүй сургалтад сууж, баталгаатай гэрээ байгуулан ажиллах юм" Улс төрийн менежмент академийн захирал Д.Уламбаяр онцоллоо.