Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 24-27-нд ихэнх нутгаар хүйтэрч МАА, газар тариаланд хүндрэл учирч болзошгүй!

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын байгууллагаас анхааруулж байна:

2017 оны есдүгээр сарын 24-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл,Говь-Алтай, Архангай аймгийн нутаг, 25-нд Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутаг, 26-нд Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, орон шуурга шуурч, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай байна. 

25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1..-6 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.