Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Диего Коста багаа орхих нь тодорхой боллоо

SPS телевиз
2017 оны 9 сарын 22
SPS
Зураг зураг

Челси болон Атлетико Мадрид багууд Диего Костаг наймаалцах тохиролцоонд хүрчээ. Одоо 28 настай довлогч Диего Коста удахгүй Испанид эмчийн үзлэгээр  орно гэж Атлетико Мадрид клубын зүгээс мэдэгдээд байна. Тэрээр энэ улиралд ямар нэгэн тоглолтыг Челси клубын төлөө хийгээгүй байгаа бөгөөд 8-р сарыг Бразилд амран өнгөрөөсөн билээ.

Тэрээр анх 2014 онд Челси клубд 32 сая фунтээр ирж байсан бөгөөд Цэнхэрүүдийн төлөө нийт 120 тоглолтонд оролцож, 58 удаа гоолдохдоо 20-ийг нь өнгөрсөн улирлын Премьер лигийн  тоглолтуудад оруулж, лигтээ түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Түүний Челси клубээс явах болсон шалтгаан нь Реал Мадрид багаас довтлогч Альваро Мората ирж, түүнд тоглох орон зай үлдээгүйгээс гадна дасгалжуулагчтайгаа үл ойлголцолд хүрснээс болсон хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Тэрээр ирэх жилийн нэгдүгээр сард албан ёсоор Мадридын багт нэгдэх юм.

Зураг